ТА НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТОО АВСАН УУ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ыг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хамаатуулах ойлголт халагдаж, иргэд, худалдан авагч нэг бүрт НӨАТ хамаатай болсон. 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэн та худалдан авалт бүрээсээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч байгаа билээ. Тэгвэл НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ өөрчлөгджээ.

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тохирлыг явуулахаар болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хэвлэгдсэн баримтын сугалааны тохиролд хамаарахгүй аж. Сугалааны супер шагналын санг 25 сая төгрөг болгож бууруулсан байна. Мөн үндсэн тохирлын мөнгөн дүн ч өөрчлөгдсөн байна.

Таны баримтын арын найман орон тохирсон бол та 50 сая төгрөг, долоон орон тохирсон бол та 10 сая төгрөг, зургаан орон тохирсон бол та 5 сая төгрөг, таван орон тохирсон бол та 1 сая төгрөг, дөрвөн орон таарсан бол 200 мянган төгрөг, гурван орон тохирсон бол та 50 мян төгрөг хожих юм байна.

Мөн 2017 оны НӨАТ-ын буцаан олголтыг хуулинд зааснаар буюу 2018 оны эхний улиралд багтаж иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*