Т.Лхагвасүрэн: Гэрт минь зул зураг хоёр, гарт минь хичээлийн цүнх нь л үлдлээ

аймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар нөхөн гүйцээх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг Прокурорт буцаажээ.

Талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орж амь насаа алдсан гэсэн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гаргасан юм.

Охины аав шүүх хурлын талаар “Хэрэг прокурорт буцаагдсанд харамсаж байна. Манай гэр бүлийнхний хувьд маш хүнд байна. Охиноос минь үлдсэн зүйл гэвэл гэрт минь зул, зураг хоёр, гарт минь хичээлийн цүнх нь л үлдлээ” хэмээн хэлэхдээ хоолой нь зангирч байсан юм.

Мөн өмнөх мөрдөн байцаагч хэргийн газар дахь камерийн бичлэгийг устгасан тухай охины эмээ хэлсэн юм.

Харин өмгөөлөгч Р.Булгамаа “Ар гэрийнхэн сэтгэл зүйн хүнд дарамтанд 5 сар тарчиллаа. Тиймээс сэтгэл судлалын хүрээлэнд хандаж ар гэрийнхнийх нь сэтгэл зүйн хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна” гэсэн юм. Мөн шүүх шинжилгээний дүгнэлтээр уушгины цэгийн харвалт, тархины харвалт, хүзүүний эрээн булчингийн харвалт зэрэг дотуур гэмтлийн шинж тэмдэг охинд илэрчээ. Тиймээс үүнийг архи уусан даруйд гардаг шинж тэмдэг мөн эсэх, хэрэв тийм бол ямар хэмжээний архи уусан үед ийм нөхцөл байдал үүсдэг вэ гэдгийг нарийвчлан тогтоолгох хүсэлтээ шүүхэд өгсөн байна.

Охины эмээ С.Оюунцэцэгийн яриа:

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*