ЖҮЖИГЧИН Д.ПҮРЭВСҮРЭН ДАХИН ТЭСРЭЛТ ХИЙХЭЭР ЗЭХЖЭЭ

Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх “Ларьдма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” киног хийж дууссаныг уран бүтээлчид нь хэлж байна. “Ларьдма” уран сайхны киноны гол дүрд топ модель Д.Пүрэвсүрэн мөн хоёрдугаар ангид нь гол дүр бүтээжээ. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг топ модель бүсгүй маань гадаад төрхдөө эрс өөрчлөлтийг хийжээ.

Гурван жилийн өмнөх уг бүтээлийг кино найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон юм. Харин хоёрдугаар ангийн гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*