ДУУЧИН Э.ЧУЛУУНЧИМЭГ: ЦАГ ХУГАЦАА АЯНДАА БҮХНИЙГ ХАРУУЛНА…

Хайртай нөхрөө хамгийн дотны найздаа алдчихаад байгаа дуучин Э.Чулуунчимэг төрсөн нутагтаа очиж, сэтгэл юугаан тайтгаруулж яваа сурагтай. Таван жилийн амьдралдаа нэг л өдөр цэг тавьж, хайр сэтгэлийг нь хөсөрдүүлж орхисон нөхрөөсөө салж буйгаа албан ёсоор мэдэгдсэн тэрбээр сайн муу үгс бишгүйдээ л сонссон биз. Гэсэн хэдий ч, гэртээ суугаад уйлж унжихыг урьтал болголгүй өөрийн зорьсон бүхэндээ тууштай байхаар хичээж яваагаа фэнүүддээ хэлжээ. Тэднийг салж сарнисан гэх мэдээлэл үнэн болохыг баталж

“Одоо тэгээд ч яалтай билээ. Уйлаад суултай нь биш, гэгээлэг бүхэнд тэмүүлье” хэмээсэн дуучин бүсгүйн сэтгэлийн тэвчээрийг олон хүн үнэлсэн байна. Хэдийгээр эр нөхөр нь ханьдаа зориулж шүлэг тэрлэн, гэр бүлийнхээ зургийг олон нийтэд дэлгэж байгаа ч дуучин Э.Чулуунчимэгийн шийдвэрийг өөрчилж чадаагүй бололтой. Урлагийн ертөнцөд хамтарч уран бүтээлээ туурвиж явсан тэдний хувьд, ийнхүү тус тусынхаа зам мөрийг хөөснөөр амжилтын буухиа нь замхрах вий гэж санаа зовних хүн ч бий.

Дуучин Э.Чулуунчимэгийн авьяас чадвар, дуучин Б.Болдын шинэлэг менежмент хийгээд бизнесийн чанарууд гайхалтай хоршиж, богино хугацаанд олонд таниулсан нь нууц биш. Харин одоо хэн, хэн нь ганцаараа дуулаад хэр хол явахыг харах л үлдэж байх шив дээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*