ШУУРХАЙ МЭДЭЭ: Техникийн спиртэд хордож нэг хүн нас барж, дөрвөн хүн эмнэлэгт хүргэгджээ

Энэ сарын 11-ний орой Дорнод аймгийн Дашбалбар суманд техникийн спирт байж болзошгүй шингэн зүйл уусны улмаас нэг хүн нас барж, дөрвөн хүн хордлогод орж, сумын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Дорнод аймгаас мэргэжлийн баг газар дээр нь томилогдон ажиллаж, Эрүүл мэндийн яамнаас цахимаар холбогдож, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллаж эхэлжээ. Иймээс ард иргэд та бүхэнд техникийн зориулалттай үл мэдэгдэх шингэн ууж, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*