ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЯРУУ НАЙРАГЧ БАВУУГИЙН ЛХАГВАСҮРЭН…

Яг одоо Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Солонгос улсад ходоодны хүнд хагалгаа хийлгэж байна. Түүний хагалгаа амжилттай болж, ард олонтойгоо ирэх өдөр хоногуудыг аз жаргалаар дүүрэн үднэ гэдэгт Монголын мянга мянган уншигч, зохиолч, яруу найрагч нөхөд, дүү нар нь болон гэр бүл үр хүүхэд ач зээ нар нь итгэн хүлээж буй.

Б.Лхагвасүрэн өнөөдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд орж байгаа аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус улсын Мёнжи эмнэлэгт шинжилгээ өгөхөд хорт хавдрын анхан шат гэсэн хариу гарсан талаар өмнө бид мэдээлсэн.

Гэтэл тэрбээр нэгдүгээр сарын таванд хагалгаа хийлгэхээр хоёрны өдөр дахин шинжилгээ өгсөн чинь хорт хавдрын гуравдугаар шатандаа орсон гэсэн хариу гарч, хагалгаа нь хойшилжээ. Хагалгаа нь ойролцоогоор дөрвөн цаг үргэлжилнэ хэмээн ар гэрийнхэнд нь мэдэгджээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*