СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НЭГ ДООР ЗУРГААН МАШИН ШАТСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Өнгөрсөн ням гариг буюу энэ сарын 28-ны өглөө 08 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт гал гарчээ. Галын улмаас угаалгын газарт байсан хэд хэдэн машин шатсан байна. Тодруулбал иргэн Э-ийн “Истана” загварын хоёр машин, тоёото истима, иргэн Б-гийн “Мицубүши Пажеро”, иргэн Ц-гийн “СМ-7”, иргэн М-ийн “Тоёото Кролла” автомашин шатжээ. Онцгой байдлын алба хаагчид цаг алдалгүй очсоноор галын түргэн шуурхай унтраасан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг авто угаалгын газар иргэн Г-ийн эзэмшлийнх байсан аж. Тус машинуудын эзэд авто угаалгын газарт дулаан гарашны зориулалтаар машинаа хонуулдаг байсан гэх мэдээлэл байна. Улмаар өглөөгүүр хүнгүй байх үеэр нь ийн гал гарсан бололтой.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*