ШУУРХАЙ МЭДЭЭ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГАА ХҮҮ ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДЖЭЭ

Улаанбаатар хотын 152 хооронд орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Эднээс арилжааны банкны шалгуур хангах өрх нь 13 мянга аж. Нийслэлийн хэмжээнд зах зээлд бэлэн худалдаалагдаагүй 33 мянга гаруй орон сууц байгаа аж. Эдгээр орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдээ орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн журмыг өөрчлөхөөр болжээ. Тодруулбал, салбарын яам орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 болгож бууруулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөсөн байна.

Гэхдээ ипотекийн бүх зээлийн урьдчилгаа 25 хувь болж буурахгүй аж. Улаанбаатар хотын захын дүүргүүд болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг зээлээр авах хүсэлтэй иргэд 25 хувийн урьдчилгаа төлж байрандаа орно. Орон нутагт урьдчилгаа төлбөр 25 хувь байх аж. Харин Улаанбаатар хотын төв хэсэгт баригдсан орон сууцыг ипотекийн зээлээр авах бол 30 хувийн урьдчилгаа төлнө. Зээлийн хүү ч найман хувь хэвээр байхаар төлөвлөж, судалж байгаа юм байна..

2018 оны улсын төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд 120 тэрбум төгрөг тусгасан. Үүнээс гадна өмнө нь орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөг улсад төвлөрнө. Өөрөөр хэлбэл, 2018 онд ипотекийн зээлийн эх үүсвэрт 340 тэрбум төгрөг байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*