АНЖЕЛИНА ЖОЛИ ҮХЭЖ БАЙНА…

Өнгөрсөн саруудад алдарт жүжигчин Анжелина Жоли хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлж, хөхний хагалгаанд орсон тухай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд оров. Ийм шийдвэр гаргасан нь түүний жүжигчний карьерт сөргөөр нөлөөлж болох тухай олон хэвлэлд мэдээлж байгаа юм. Тэрбээр энэ мэс ажилбарт орох болсон тухайгаа “The New York Times” сонинд захидал илгээжээ. Түүнийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

“Миний ээж хорт хавдартай 10 гаруй жилийн турш тэмцсэн, тэгээд 56 насандаа таалал төгссөн. Ээж минь анхныхаа ачийг харж, халуун гарыг нь атган өсгөж байсан ч бусад хүүхдүүд минь ээжийн маань ямар их гайхамшигтай хүн байсныг мэдэлгүй өссөн юм. Хүүхдүүд ч үргэлж ээжтэй минь адилхан өвчин намайг зовоох уу гэж асуудаг байсан. Би тэдэнд үргэлж “санаа зовох хэрэггүй” гэж худлаа хэлдэг байсан. Үнэндээ надад хөхний болон өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдсээр байсан юм. Эмч ч надад хөхний хорт хавдар тусах 87 хувь, өндгөвчний хорт хавдар тусах 50 хувийн эрсдэлтэй хэмээн тооцоолсон. Хөхний хорт хавдрын хувь нь удамшлын генийн өөрчлөлтөөс шалтгаалдаг.

Миний мэдэж байсан ганц зүйл бол тэдгээр эрсдэлийн хувийг чадах чинээгээрээ багасгахаар хичээж байсан. Тиймээс би хөхний мэс ажилбарт орохоор шийдсэн. Дөрөвдүгээр сарын 27-нд гурван сарын турш үргэлжилсэн эмчилгээ минь ч дууссан. Өнгөрсөн өдрүүдэд би энэ бүхнийг бүх хүнээс нууцалж ирлээ. Гэхдээ яг энэ мөчид би энэ тухай бүгдэд илэн далангүй хэлмээр байна. Тиймээс би энэ захиаг бичиж байна. Учир нь надтай адил сонголт хийх шаардлагатай болсон эмэгтэйчүүдэд бага ч гэсэн нөлөөлөх болов уу гэж найдаж байна. Хорт хавдар гэх зүйл хүмүүсийг хүчгүй сул дорой болгосоор байна.

Өнөөдөр та бид цусны шинжилгээ өгснөөр хорт хавдар, өндгөвчний хавдар зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Миний өвчний шинж тэмдэг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдрөөс илэрч эхэлсэн. Үүнээс хоёр долоо хоногийн дараа үндсэн мэс ажилбартаа орсон. Мэс ажилбар найман цагийн турш үргэлжилсэн гэсэн. Иймэрхүү мэс засалд орсны дараа та мэдээж амьсгалын аппараттай байх болно. Яг л кинонд тоглож байгаа юм шиг санагдана.

Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам та өөрийн хэвийн амьдралдаа шилжих болно. Есөн долоо хоногийн дараа миний бүх мэс ажилбарууд дууссан. Сүүлийн долоо хоногийн мэс ажилбаруудад царай зүс чинь өнгөтэй сайхан болох болно. Би энэ бүхнийг яагаад хэлэх болсон бэ гэвэл дэлхий даяар хорт хавдар гэж өвчнөөр шаналж буй бүсгүйчүүдэд хөхний мэс ажилбар амар хялбар биш гэж хэлэхийг хүсч байна. Гэхдээ би ийм шийдвэр гаргасандаа үнэхээр баяртай байгаа. Учир нь би энэхүү мэс ажилбарт орсноор хөхний хорт хавдраар өвчлөх магадлал таван хувь хүртэл буурсан юм.

Би одоо хүүхдүүддээ ээжийгээ хөхний хорт хавдраас болж алдахаас айх хэрэггүй гэж итгэлтэй хэлж чадах болсон. Би өөрийгөө эмэгтэй хүн биш гэж хэзээ ч хэлэхгүй. Би эмэгтэй хүнийхээ хувьд маш зөв сонголт хийсэн бөгөөд үргэлж өөрөөрөө бахархах болно. Энэ дашрамд хайрт ханийнхаа хайр халамжид гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

Мөн залуучууддаа хандаж хэлэхэд найз охин, эхнэр, ээжүүдийн чинь хувьд сэтгэлийн дэм гэдэг хамгийн чухал шүү гэж сануулмаар байна. Брэд минь хагалгааны минут бүр дэргэд минь байж, намайг инээлгэх зүйлсийг хайж байсан. Бид гэр бүлийнхээ төлөө хамгийн зөв шийдвэрийг гаргасан. Үүнийг уншиж буй эмэгтэйчүүдэд жаахан ч гэсэн тус болно гэдгийг би мэдэж байна. Энэхүү өвчнөөс болж, зовж шаналж байгаа хэн ч бай шийдвэр гаргахаасаа өмнө гэр бүлийн амьдралаа бодож, зөв сонголт хийх хэрэгтэйг зөвлөмөөр байна.

Дэлхий дахинд чадвартай олон эмч мэргэжилтнүүд байгаа. Та бүхэн “the Pink Lotus Breast Center”-ийн цахим хаягаар орж үзээрэй. Танд хэрэгтэй бүх мэдээлэл тэнд бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар буурай болон хөгжиж буй орнуудад жилд 485 мянган иргэн хөхний хорт хавдраар нас бардаг байна. Би хөхний хорт хавдар өвчний тухай бүх мэдлэгээ та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Амьдрал бидэнд олон шалгуур тавьдаг. Тэр бүхний ганцаас нь ч айх хэрэггүй, өөрийн удирдлагаа хэзээ ч алдаж болохгүй”.

Анжелина Жоли

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*