ДУУЧИН ДЭЛГЭРМӨРӨН ГЭР БҮЛ ЗОХИОЖ ХҮНИЙ ХАНЬ БОЛОВ УУ

“Номин Талст” хамтлагийн амин сүнс болсон дуучин Т.Дэлгэрмөрөн хэдэн жилийн өмнө хайрт гэргийгээ тэнгэрийн оронд үдсэн билээ. Сэтгэл шимшрэм гунигт үгсийг үе үе эхнэрээ дурсан өөрийн цахим хуудаснаа оруулаад авдаг тэрээр амьдралаа шинээр эхлэхээр шийдэн өөртөө хэд хэдэн өөрчлөлтийг хийж эхлээд буй. Бор дарснаас татгалзаж, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн илүүдэл жиндээ анхаарал тавьж эхэлсэн тэрээр хувийн амьдралаа ч мөн шинээр эхлүүлэхээр шийдэв бололтой. Өөд болсон гэргийгээ хүндэтгэн үргэлжид санан дурсдаг тэрээр “Өнөөдөр би аавдаа зориулж бүх сайхан аавуудаа төлөөлж “Аавтайгаа байхад жаргалтай”дуугаараа “Морин хуур”наадмыг өнгөлнө.

Айргийн таваас мултарч үзээгүй би энэ сайхан наадмын гранпри дуучин билээ.Өчигдөр тахиа жилийн шилдэг тоглолтын онцлох хүнээр шалгарч байна.Урлагт дурлаж үнэнч явсны үйл энэ буюу.Сайхан өглөө сэтгэл тэнүүн аавтайгаа хамт хүнсний захаар цагаан сарын идээ цуглуулах барлагаа хийгээд явж байна энэ миний жаргал буюу.Тэгээд удахгүй тогоо барина энэ миний сүүлчийнх байх болтугай.Би нэгэн биеэ энэ жил олно,тэгээд буцаад хүний сайхан хань гэж дуудуулна аа” хэмээжээ. Ийнхүү тэрээр хүний орчлонгийн жам ёс болох хосоор амьдрах тавилангаа даган дахин гэр бүл зохиохоор ийн сэтгэл шулууджээ. Гагцхүү хэнтэй? хэзээ? гэх асуулт ийн үлдлээ.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*