ОДОНЧИМЭГ- СОЛИОТ ЭХ КИНОНД ЯАХ ГЭЖ ӨӨРӨӨ ГОЛ ДҮРД НЬ ТОГЛОВ ДОО….

ЭНЭ КИНОГ ЗОВЖ ЖАРГАЖ, ИХ ЗҮЙЛИЙГ БОДОЖ ХИЙСЭН- “Миний ээж надаас нэг ч удаа хариу нэхэж байгаагүй. Намайг хайрласан их сайхан хүн дээ” гэх үгээр “Солиот эх” уран сайхны киноны гол санаа агуулагдаж байна уу гэлтэй. Уг киноны зохиолыг БНХАУ-ын Ван Хэн Жигийн “Солиот эх” өгүүллэгээс сэдэвлэн МУГЖ, найруулагч И.Одончимэг болон Х-ТҮЦ продакшны жүжигчин, продюсер Н.Онон нар хамтран бичжээ.

И.Одончимэгт киногоо арт хаус чиглэлээр хийх санаа төрсөн боловч Н.Ононтой зөвлөлдсөний эцэст өөр төрлөөр хийхээр шийдсэн байна. “Солиот эх” уран сайхны киног галзуу ч гэсэн эхээ гэх үрийн сэтгэлийг үзэгчдийн нулимс дагуулахаар бүтээсэн бөгөөд кино сонирхогчид их таалан хүлээж авч байлаа. “Солиот эх” уран сайхны киноны эрэгтэй гол дүр болох Зэрэмд СТА Т.Бархүү, галзуу эх Номуны дүр болон киноны ерөнхий найруулагчаар МУГЖ И.Одончимэг тоглож, ерөнхий продюсер МУГЖ Н.Онон Х-ТҮЦ продашнтай хамтран “Монгол фильм”-ийн хамт олон бүтээжээ. МУГЖ Ишдоржийн Одончимэгтэй ярилцсанаа хүргэж байна.

–Шинэхэн уран бүтээлээ үзэгчиддээ өргөн барьж буй танд баяр хүргэе. Таны сэтгэгдэл ямар байна вэ? -Баярлалаа. Өнөөдөр миний сэтгэгдэл үнэхээр сайхан байна. “Х-түц” продакшн шинэ оны босгон дээр сайхан уран бүтээл нээж байгаад баяртай байна. Энэ он магадгүй эхчүүдийн жил ч юм шиг, гэнэт тэгж бодогдоод явчихлаа. Яагаад гэвэл 3-4 сарын дараа дахин нэг сайхан уран бүтээл нээлтээ хийнэ. Тэр уран бүтээлийг одоохондоо нууцалж байгаа. Миний найруулсан, бас их сайхан уран бүтээл болох байх гэж найдаж байна. Эхийн тухай их олон уран бүтээл байдаг. Харин энэ “Солиот эх” кино маш өөр өнцгөөс харж хийсэн уран бүтээл болсноороо онцлог байгаа. Ер нь манай Дорны ард түмэн эцэг эхийн ачлал энэрэл, элбэрлийг их шүтэж ирсэн шүү дээ. Тийм ч учраас манай ард түмэнд их тохирох болов уу гэж бодоод байгаа.

–Найруулагч хийгээд давхар гол дүрээ бүтээх хэцүү байсан байх аа?

-Үнэхээр хэцүү байсан. Амар зүйл бол биш. Гэхдээ яах вэ, даваагаа давсан. Зовж, жаргана гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг л. Өөрийнхөө хайртай дуртай, жаргалтай ажлаа хийж байгаа учраас тэр бол зовлон биш юм. Мэдээж зураг авалтын дараа өрөөндөө орж ирээд өөрийн эрхгүй хэсэг доошоо хараад суудаг. Чухам юуг хийчихсэн бол, юу бодов гэх мэтчилэн янз бүрийн бодол толгойд орж ирнэ. Өөрөө тоглож, өөрөө найруулна гэдэг хүсээд байхаар ажил биш.
-ЯАХ ГЭЖ ӨӨРӨӨ ГОЛ ДҮРД НЬ ТОГЛОВ ДОО ГЭЖ БОДОХ ҮЕ БАЙСАН- …ЦААШ ҮЗЭХ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*