ШУУРХАЙ МЭДЭЭ: ТЕГ-ЫН ДАРГА АСАН Б.ХУРЦЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА!!!

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэрийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Б.Хурцыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн шүүхэд хандаад байсан юм. Н.Алтанхуяг нь “Б.Хурц нь өнгөрсөн оны аравдугаар сард хэвлэлийн хурал хийж, арваннэгдүгээр сард C1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо миний тухай илт худал, үндэслэлгүй, нэр төрд халдсан, гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээж өгнө үү” хэмээн шүүхэд ханджээ.

Шүүхээс уг асуудлыг хэлэлцэж, Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авалгүй татгалзсан байна. Тиймээс Н.Алтанхуягийн өмгөөлөгчдийн зүгээс Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хэлэлцэж, улмаар Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргажээ. Тодруулбал… ЦААШ ҮЗЭХ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*