XVII жарны Шороон нохой жилд ОНЦГОЙ засалтай жилтнүүд

XVII жарны Шороо нохой жилд л онцгой засалтай жилтнүүдийн мэдээллийг хүргэж байна.

Жил орогсод: 13 болон 73-ны жил нь төрсөн жилтэй “Хүү” махбодьтой жил тул биеийн махбодь хямрах гэмтэй Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

25, 85-ны жил нь төрсөн жилтэй оны “Нөхөр” махбодьтой жил тул жаргал, зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсүн, Дорнамжом, Цэнд, Доржнамжомын жавтуй үйлдвэл сайн.

37, 97-ны жил нь төрсөн жилтэй “Дайсан” махбодьтой жил тул өвдөх хийгээд гарлага гарч болзошгүй тул Юм жайвран, Дүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, Лусад балин өргө.

49-ний жил төрсөн жилийн махбодийн “Эх” жил тул хийморь доройтох гэмтэй Нити, Жинсрэг айлтга.

61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодьтой жил тул шулмын хөнөөл гарч болзошгүй. Ширнэн уншуул. Сац талби, Цэдүв насан бүтээл үйлдвээс сайн.

Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрын үйлийг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил угтаж ордог тул урьдаас засч сэрэмжил. Эм хүний жил үлдэж дагадаг тул жил орсны дараа ч засал хийлгэ. Нийт нохой жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн болой.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*