ХҮҮГЭЭ ДЭЛГҮҮРИЙН ТЭРГЭНД СУУЛГАСАН БИШ, ҮХЭХ ДӨХЖЭЭ

Энэ аймшигт явдлын дараа Вивьен бүх эцэг эхчүүдэд хүүхдээ супермаркетын тэргэнд суулгахын өмнө тэргийг заавал халдваргүйжүүлж байхыг зөвлөжээ.

Логан хүү дэлгүүр хэссэнээс хойш нэг хоногийн дараа бөөлжиж эхэлсэн байна. Тэр ч битгий хэл халуурч, суулгаж эхэлжээ. Ингээд бие нь муудаад байсан тул хүүхдийн эмчид үзүүлсэн байна. Харин эмч түүнийг зөвхөн вирусын халдвар авчээ гэж үзээд гэр рүү нь буцаажээ. Харин маргааш өдөр нь Логаны бие улам муудаж, шингэн алдалтад орж эхэлсэн тул ээж нь эрсдэл хийхгүйгээр хүүгээ шууд эмнэлэгт аваад очжээ. Хүү эмнэлэгт 10 хоног хэвтүүлж, үүнээс 8 хоног сэхээнд байсны эцэст эсэн мэнд үлджээ.

02 Хүүгээ дэлгүүрийн тэргэнд суулгасан биш, үхэх дөхжээ

03 Хүүгээ дэлгүүрийн тэргэнд суулгасан биш, үхэх дөхжээ

04 Хүүгээ дэлгүүрийн тэргэнд суулгасан биш, үхэх дөхжээ

Эмнэлэгт Логан хүү хэд хэдэн өвчин хавсарсан гэх онош сонсчээ. Тухайлбал, аденовирус, ротавирус, гэдэсний савханцар, менингит зэрэг хүнд хүнд өвчтэй 10-хан сартай хүү тэмцэхээс өөр аргагүй болжээ.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар нярай болон бага насны хүүхдүүд менингит тусах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс дараах шинж тэмдгүүд илэрвэл анхаарах хэрэгтэй. Үүнд:

-Халуурах

-Толгой өвдөх

-Дагзаар хүчтэй өвдөх

-Хоолны дуршилгүй болох

-Идэвхгүй болох

Бактерийн гаралтай менингит ихэвчлэн хүнээс хүнд дамждаг. Гэхдээ зарим тохиолдолд бактери гадаргуу дээр тогтсон байх нь бий.

Энэхүү аймшигт түүхийн дараа Вивьен бүх эцэг эхчүүдийг сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

Эцэг эхчүүд хүүхдээ супермаркетын тэргэнд суулгахын өмнө бариул болох суух хэсгийг бактерийн эсрэг нойтон салфеткаар арчих буюу хүүхдээ огт суулгахгүй байх хэрэгтэй.

Эсвэл хүүхдээ суулгахдаа заавал доор нь юм дэвсэж байх шаардлагатай.

Үүнийг бүх эцэг эхчүүдэд анхааруулаарай.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*