ЖҮЖИГЧИН ЦЭНД-АЮУШ ХУРИМАА ХИЙВ ҮҮ ЭСВЭЛ…

Бизнес эрхлэгч залуухан хатагтай Солонго ”Жордан бьюти” гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулж, тураах үнэртнийхээ нүүр царайгаар мяраалаг модельд тооцогддог байсан Д.Ариунцэцэг, дуучин Р.Номин-Эрдэнэ хоёрыг сонгон ажиллаж, тэр хоёр ч чамгүй жин хассаныг хүмүүс санаж байгаа. “Хит” нэвтрүүлгийн Давааням агсантай үерхэж, төрсөн өдрөөр нь Солонгод 99 сарнай бэлэглэж, олны харцыг татсан сайхан хос байсныг мэдэх хүн цөөнгүй.

Харин ирээдүйтэй бизнес эрхлэгч, орсон салбар бүхэндээ амжилт гаргадаг Солонго сүүлийн үед нам гүм байх болсон. Солонго өнгөрсөн намар Шангриллад нижгэр хийж, үе тэнгийнхээ залуу Ганзоригтой гэр бүл болжээ. Хосын хуриманд очсон хүмүүс нижгэр, тансаг хурим болсныг гайхаж, “Хуримандаа их ач холбогдол өгч сайхан зохион байгууллаа. 200 орчим сая төгрөг зарсан байх” гэлцэж байсан. Солонгын хуриманд “Харанга”, “Хурд”, “Камертон” хамтлаг, МУГЖ дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа тэргүүтэй рок попын одод тэр аяараа очин ая дуугаа өргөжээ. Тансаг хуримынх тухай яриа одоо ч тасраагүй байгаа. Хувийн амьдралаа төвхнүүлсэн Солонго хувийн бизнесээ өргөжүүлж, “NAFA MINK”-ийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж, тансаг булган шуба ямар байдгийг монгол бүсгүйчүүдэд мэдрүүлж яваа.

Монгол шиг тэсгэм хүйтэн Хойд Америкийн зэрлэг булганы арьс яагаад дэлхийд хамгийн үнэтэй, хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болсны учрыг ойлгоход тийм хэцүү биш. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд шалгагдсан зэрлэг булганы арьсны сор, илч, эдэлгээ даах чадвар Энэтхэг, Хятад гэх мэт чийглэг, дулааны орны тэр тусмаа фирмд үржүүлсэн булганы арьстай харьцуулахад ямар байх нь ойлгомжтой.Дээр нь 300 гаруй жилийн түүхтэй NAFA MINK-ийн олон жилийн туршлага, тасралтгүй ажиллагаа, дэлхийг бүрхсэн нэр хүнд, дэлхийд алдартай загвар зохион бүтээгчдийн нөр их хөдөлмөрийг нэмэхэд яагаад NAFA MINK хамгийн үнэ хүндтэй бөгөөд дэлхийн гангачуудын мөрөөдөл болж байгааг хялбархан ойлгож болно. Дэлхийн гангачуудын мөрөөдөл “NAFA MINK” -ийг Монголд албан ёсоор борлуулаад гурван жил болж байгаа тухай дэгжин бүсгүйчүүд олзуурхан ярьж, зорьж очин худалдан авдаг. Харин NAFA булган эдлэлийг хэн оруулж ирдэг нь нууц байсан.

Харин саяхан хатагтай Солонго NAFA булган шубыг рекламдаж, олны анхаарлыг их татлаа. Ямартаа л хүмүүс “ТВ коктейль”-ийн Цэнд-Аюуш ямар хөөрхөн, тансаг эрхэмсэг бүсгүй болчихоо вэ” гэж андуурч суусан удаатай. Жүжигчин Цэнд-Аюуштай андуурагдаж байгаа сайхан бүсгүй бол “Жордан бьюти” компанийн захирал Солонго. Хэдэн жил олны харц, хэл амнаас ангид байж, хувийн амьдралаа төвхнүүлсэн Солонго улам үзэсгэлэнтэй, эмэгтэйлиг, эрхэмсэг болоод булган шубаны рекламаар монголчуудтай мэндчиллээ. Олон ч сайхан модель, олон ч үслэг эдлэл, шуба рекламдаж байхыг харсан ч Солонго хатагтай нэн үзэсгэлэнтэй харагдаж, NAFA булган шубаны борлуулалт нэмэгдэж, Солонгын рейтинг өслөө.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*