Ч.Ганжавхлан: Жижигхэн мөөмтэй охин…

Хар үүрээр нүүр ном онгойлгоод хамгийн түрүүнд харсан пост маань хэн нэгний “Жижигхэн мөөмтэй охин муухай тэ эрэгтэй хүн шиг …” гэдэг пост байлаа. Шаал түлээ царайлсан ийм зүйл боддог хүн нь байхад олоод уншдаг би байж л байдаг. Гэхдээ байна шдээ нэг юм хэлэх үү ? Зүв зүгээр төрүүлээд өгсөн биеийг пиаваар угжин гүзээ цувуулсан бол “Балиар том гүзээтэй” гэж адлуулж болно. Архиар угжин харлаж халтайсан бол “Муухай хар царайтай” гэж бас болно.

Гэхдээ нэг зүйлтэй бол санал нийлмээргүй байна аа. Эхээс ямар төрсөн түүгээрээ амьдраад явж байгаа бүх хүн “Төгс төгөлдөр” давтагдашгүй төрхөөрөө бахархаж амьдрах ёстой ! Өндөр хамар, өргөн цээж, цагаан царай, нарийн бэлхүүс гоо үзэсгэлэн гэдэг бол хүмүүсийн дураараа тогтоосон гоо үзэмжийн цензур болохоос өөр юу ч биш юм.  Энэ үзэмж зуун зуунд өөрчлөгдсөөр ирсэн. Саяхан л зуу гаруй жилийн өмнө махлаг тарган бүсгүйчүүд гоо сайхны дээд гэгдэн тэр үеийн уран зураг түүнийг нь батладаг шүү дээ !

Байгаль эх, төрсөн эхээс заяасан биеийг хэрхэн эрүүл сайхан авч явах вэ гэдэг чухал болохоос үргэлж өөрчлөгддөг хувцасны моод адил төрсөн биендээ хандаж болохгүй. Хувцсыг тайрж тасдаж болох ч, хамар нүүрэндээ хутганы мэс хүргэж тайрж тасдах нь хэтэрхий эмгэнэлтэй тэнэглэл билээ. Жижигхэн хөхөнд дэндүү дуртай хүмүүс байж л байх нь ойлгомжтой бөгөөд өөрт чинь үнэн сэтгэлээсээ дурласан хүний “Таныг өөлөх нүд үүр сохордог” билээ. Өөртөө хайртай байгаарай!!!

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*