ААВУУД ИЙМ ХӨӨРХӨН ШҮҮ…

Өнөөдөр ажлаа тарж ирээд лифтнээс буутал манай давхарын плита өмнө нь байгаагүйгээрээ гялтганаж байна. Дагуулаад л харсан аав маань харин гэрийн шал угаадаг сэгсгэрийг барьчихсан захаас нь угааж байна. Би ч санаа зовоод -Аав юу хийж байгаа юм бэ? Орцны жижүүр арччихна шдээ. Яаж байгаан гэтэл дүү нь ирсиймаа /манай эгчийн 9 сартай охин/ Энд шавхайтай болохоор гаднаас орж ирэх хүмүүсийн уланд наалдаад гэрт орж ирээд байна. Бохир орчинд хүүхэд амархан ханиад нус хүрдэг гэж байна, миний охин орж бай гээд үнэхээр бүр сэтгэлээрээ арчиж байлаа.

Зээ охиныхоо төлөө орцны шал угааж байгаа аав минь надад их зүйл бодууллаа. Гэр орны ажлыг эмэгтэй хүн л хийх ёстой гэж боддог зарим нөхдөөс аав минь тэс өөр бодолтой хүн л дээ. Бага байхаас одоо ч гэсэн ээж, эгч бид гурвыг унтаж байхад эртээ гэгч нь түрүүлж босоод гэрээ цэмбийтэл цэвэрлээд, гарынхаа өтгөн хийцтэй цайг чанаад миний гурваа босоорой гээд сэрээдэг хүн.

Бидний баярлахыг хараад сэтгэл нь дүүрч, өөрөө түүнээсээ жаргал мэдэрдэг тийм л хүн. Ийм сайхан аавын хайранд өссөн болохоор би ч бас хэн нэгэн намайг баярлуулахаас илүүтэй хэн нэгний сэтгэлд хүрэх зүйл хийгээд түүнээсээ кайф авах дуртай. Жаргал бялхаж, инээд цалгиж байхад тэр гэр орны ажлыг хэн ч хийсэн яахавдээ гэх утгатай үгийг өнөөдөрхөн уншсан минь санаанд орчихлоо. Үг, үйлдэл бүхнээрээ үргэлжлэлдээ үлгэрлэдэг үндэс болсон эцэг, эхээ дэргэдээ байгаа дээр нь тултал нь хайрлаарай нөхөдөө ❤ Чиний төсөөлж, мэдэрч, зүйрлэж байгаагаас ч агуу хайр тэднээс минь асгардаг юм шүү. <3 <3 <3

Via: Г.Эрка

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*