УИХ-ын гишүүн Д.Гантулга тойргийнхоо сонгогчдод гүрж ногоон цай, сахар тараажээ

УИХ-ын намрын чуулган завсарлаж, сар шинийн баяр тохиож буйтай холбогдуулан гишүүд тойрогтоо ажиллажээ. Тэд тойрогтоо ажиллах хугацаандаа иргэдэд гурил, чихэр, хэвийн боов, архи хүртэл тараасан байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав нарын гишүүд тойрогтоо гурил тараасан бол Баянхонгороос сонгогдсон УИХ-ын гишүүн М.Билэгт тойрогтоо данх, барбарис чихэр, УИХ-ын дарга М.Энхболд 500 граммын цайны халуун сав Л.Тэрбиш зурхайчийн гаргасан цаг тооны бичгийн хамт Төв аймгийн иргэдэд цагаан сарын бэлэг болгон тараажээ.

Тэгвэл дээрх гишүүдийн буухиаг УИХ-ын гишүүн Д.Гантулга үргэлжлүүлжээ. Тэрбээр Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон бөгөөд эрхэм гишүүн энэ удаад шар тостой гүрж ногоон цай, сахар, бал, ажлын тайлан бүхий сэтгүүл тэргүүтнээр тойргийнхоо сонгогчдод бэлэг барьсан байна.

эх сурвалж: zuv.mn

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*