ДУУЧИН А.ХИШИГДАЛАЙ: Идсэн уусан бүхэн нь эд эрхтэн болж бие дээр ургаад л ид шидийн үзүүлбэр юмуу хаашай юм!

уучин Хишигдалай сар шинийн баяртай холбогдуулан Идээд идээд идсэн уусан нь хаашаа алга болчив гэмээр нэг тийм Бермудын гурвалжин шиг ходоодтой хүмүүс байх юм. Бурхан бусад юмандаа санаа зов гээд илүүдэл жин гэдэг проблемыг шууд хасаад хорвоод төрүүлчихсэн азтай одтой, нартай сартай, хурмастын хувь заяатай хувцас зохих гавъяатай гунхалзмарууд. Өөх гэдэг үг үгийн санд нь байхгүй, жин дээр гарах агшины жинхэнэ галзуу мэдрэмжийг төсөөлөх ч үгүй яваа та нараар минь юу байцгаана даа?

Юу ч байхав ёрдойсон яснууд, юу идэхүү гэсэн есөн бусын эрх чөлөөт хүслүүд л байгаа биз тэ ? Цаана чинь дан хар ус уухад л данбаоли залгицан мэт хөөдөг, бурханы шог хуваарилалтыг буяных гэдэг үгээр таглаад цэлцэгнээд явж байгаа бид хэд та нарт атаархаад л байж байна . Идсэн уусан бүхэн нь эд эрхтэн болж бие дээр ургаад л ид шидийн үзүүлбэр юмуу хаашай юм!
Ёооо нэээрэээ бооож үхмээриймаа хэмээжээ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*