ЖҮЖИГЧИН БООЁОГИЙН ЗУРАГ ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ

Монголын хошин урлагийн дунд үеийн архагуудын нэг болох “Шинэ-үе” продакшны захирал Бооёо буюу Д.Ариунболдыг өдгөө танихгүй, мэдэхгүй хүн гэж үгүй. Наян настай буурлаас найман настай балчирын дүрийг чадварлаг бүтээж, үзэгчдийг үргэлж инээлгэж, баясгадагт ард түмэн түүнд хайртай байдаг. Сүүлийн үед хамтлагийн залуус нь ар араасаа цувран түүнийг орхиж байгаа ч тэрээр гандан буурахгүй гэдгээ харуулж, Аглуу найзтайгаа нийлэн уран бүтээлээ туурвисаар байгаа юм.

Гэр гийгүүлэгчээрээ хаа ч гоёх дуртай тэрээр сар шинийн баяр тохиосон энэ өдрүүдэд том охин гэргий хоёроороо гангараад авна лээ. Харин зарим нэг нь Бооёогийн том охиныг андуурч, шинэхэн, залуухан гэргийтэй болжээ хэмээн цуураад амжлаа.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*