УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГА ГИШҮҮНИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР “АЛБАДАН” ИРҮҮЛЭХ АЖИЛЛАГААГ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хүчингийн хэргийн мэдээлэл анх гарсан. Уг хэрэг 2017 оны зургаадугаар сарын 12-ны өдөр гарч Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдсон билээ. Энэхүү хэрэг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар хаагдсан юм.

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа энэхүү хэрэгт УИХ-ын гишүүн Д.Гантулга албан тушаалын давуу байдлаа ашиглан, Шүүх эмнэлгийн шинжилгээний хариуд нөлөөлж, хэрэг хаалгах, нуун дарагдуулахад нөлөөлсөн хэмээн үзэж, АТГ-т шүүх эмнэлгийн шинжилгээний газрын эмч нарыг болон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгуулах хүсэлт гаргасан. Мөн Улсын ерөнхий прокурорын газарт хохирогч хэргийг дахин шалгаж өгөх хүсэлт гаргаснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Уг хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокуророос дараах мэдээллийг өгчээ. Тодруулбал, Их хурлын гишүүн Д.Гантулгыг мөрдөн шалгах ажиллагааны явцад… ЦААШ ҮЗЭХ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*