Хийлч Дээгий: Яг үнэндээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна

Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажилласнаасаа хойш бүр ч ихээр олны танил болсон хийлч Дэлгэрцэцэг буюу Дээгийг өөрийн гэсэн стиль имижтэй, донж нь бүрэлдсэн бүсгүй гэдгийг хэн хүнгүй, ялангуяа эсрэг хүйснийхэн бол илүүтэй хүлээн зөвшөөрдөг гэхэд хилсдэхгүй

Шоуны шүүгчийн суудал дээрээс секси байдлаар харцаа солбиж, нүдээ талимааруулан, үзүүлбэрээ толилуулсан оролцогчдод өөрийн сэтгэгдэл дүгнэлтээ урлагийн хүний үүднээс шулуун шударгаар илэрхийлж байсныг та бүхэн сайн санаж байгаа байх Түүнийг ганц өөлөх зүйл нь гадаад эр нөхөртэй явдал. Гэвч даяаршсан орчин үеийн дэлхий ертөнц дээр сэтгэл санаа нийлбэл хэнтэй гэр бүл болох нь бусдад огтхон ч падлийгүй эд. Түүнийг гадаад нөхөртэй хэмээн зарим эрчүүд нүд үзүүрлэдэг. Тэгвэл түүнийг ийм байдалд хүргэхэд эрчүүд та бүхний “оролцоо” ч зохих хэмжээгээр байгаа гэдгийг санууштай. Ингээд энэ асуудалтай холбогдуулан түүний Time.mn сайтад өнгөрөгч онд өгч байсан ярилцлагаас иш татъя гэж бодлоо

Сүүлийн үед гэр бүл салалт их боллоо. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ

Мэдээж хүний амьдрал л юм чинь янз бүрийн юм тохионо. Яг үнэндээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна. Яагаад гологдоод байгаа юм бэ гэхээр, суурь хүмүүжилд нь байгаа юм. Эрэгтэй хүн хүндлэгдэх хайрлагдах ёстой гэдэг хэрнээ үүрэг хариуцлагатай байх, айл гэр авч явах ёстой эр хүн гэдгийг нь ухамсарт нь суулгаж өгөхгүй өсгөөд байна. Нас биенд хүрч, эхнэр авсан ч гэсэн хүүхэд хэвээрээ байгаад байх шиг. Харин манай монгол хүүхнүүд хаана ч дасан зохицоод амьдрах чадвартай. Салалтын хувьд эр нь эрийнхээ ажлыг хийхгүй, эм нь амьдралд нухлагдаад ирэхээр салалт үүсч л таараа.

Миний хувьд нөхрийнхөө ээжид маш их баярладаг. Үнэхээр нөхрийг маань эмэгтэй хүнийг хүндэлж хайрлах ухаанд сургаж, түүнийг минь маш сайхан хүмүүжүүлжээ. Би өөрөө ганц хүүтэй. Хүүгээ эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлдэг жинхэнэ эр хүн болгож хүмүүжүүлнэ гэж бодож байгаа Монгол эрчүүд юунд анхаарах шаардлагатай гэдэг нь эндээс харагдахаар хариулжээ. Үнэхээр ч, зарим үед “монгол эрчүүд минь дээ, даанч яав даа…” гэж халагламаар харамсалтай, дэндүү арчаагүй дүр төрх энд тэнд ажиглагддаг шүү. Хэнэггүй хайнга, салан задгай, арчаагүй бүдүүлэг, архичин шоучин… гээд зарим эрчүүдийн сөрөг шинжүүдийг дурдаад байвал барагдахгүй Гэвч сайн сайхан хандлага, зөв үзэл бодолтой монгол эрчүүд ч мундахгүй олон. Сайн нь саараасаа олон байх болтугай хэмээн залбираад л явах үлдлээ

Эх сурвалж: Factnews.mn

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*