ҮХЭЛТЭЙ ТЭМЦСЭН МОДЕЛЬ БҮСГҮЙН ЗАХИАС ОЛОН БҮСГҮЙН СЭТГЭЛД ХОНОГШИВ


Бразилын 24 настай Instagram-модель Нара Алмэйда ходоодны хорт хавдартай гэдгээ жилийн өмнө мэджээ. Гэхдээ тэрбээр өвчинтэйгөө тэмцэж, дагагчиддаа байнга мэдээлэл хүргэж, хүмүүсийг өвчинд бууж өгөхгүй байхыг уриалдаг байсан юм. Нара хүмүүст хүч өгөх зургууд оруулдаг байв. 4.5 сая дагагч нь түүнийг эдгэрнэ гэдэгт итгэлтэй байжээ.

Харамсалтай нь Нара Алмэйда хэд хоногийн өмнө нас барсан талаар Сан-Паулу хотын эмнэлгээс мэдээлжээ.

Бүсгүй маш их турж, сүүлийн саруудад гуурсаар дамжуулан шингэн зүйлээр л хооллож байсан аж. Гэхдээ тэрбээр хорт хавдартай хүмүүст эмчилгээгээ орхихгүй байх тэсвэр тэвчээр, хүчийг өгдөг бичвэрүүдээрээ бразилчуудын сэтгэлд үүрд үлджээ. “Эрүүл мэнд бол бүх зүйл. Мөрөөдлийн гэгддэг бие галбир бус хүчтэй, эрүүл биетэй байх нь чухал” гэсэн түүний үг олон бүсгүйд хүрсэн юм.

Түүний найз залуу Педро Роша “Нара өвчинтэйгөө их тэмцсэн. Би түүнийг үргэлж дэргэдээ байлгахыг хүсч байсан ч тэр маань амрахыг илүүд үзлээ. Түүний үхэл миний зүрх сэтгэлд маш том хоосон орон зайг үлдээлээ. Гэхдээ Нара минь үргэлж миний оюун бодолд байх болно” гэсэн байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*