ЖҮЖИГЧИН Ч.ОЧГЭРЭЛ, УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГИЙН ГЭРГИЙ НАР “АЛДАРТ ЭХ” БОЛЛОО

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга 350 алдарт эхэд хүндэтгэл үзүүлэн, 43 ээжид Алдарт эхийн одон гардуулсны дотор олны танил гурван бүсгүй байлаа. Тодруулбал О.Содбилэг гишүүний эхнэр, Э.Туул, “Содура” киноны гол дүрээр олны танил болсон, “Банк”-ны хэмээн алдаршсан О.Чулуунбат агсны бэр Ч.Очгэрэл, УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагийн бэр “Алдарт эх” боллоо…

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн арын албыг бат хариуцахын зэрэгцээ дөрвөн ч хүүхдийг нь төрүүлж өгсөн Э.Туул хатагтай гэрийн мундаг эзэгтэй төдийгүй “Ажигна” группээ нэр төртэй удирдан яваа чадвартай бизнес эрхлэгч бүсгүй.  Дөрвөн хүүхдийн ээж авьяаслаг жүжигчин, дуучин Ч.Очгэрэл МУИС-ийн ОУ-ын харилцааны сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн ч урлагт хөл тавьж “Universe best songs” наадам оролцож, “Mongolian Beauty” тэмцээний фото моделиор тэргүүн байрыг эзэлж байсан түүхтэй.

Хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ “Мартагдашгүй намар-2” , “Содура”, “Говийн домог” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ ямар чадвартай жүжигчин бэ гэдгээ нотлон харуулсан бүсгүй одоо “Яг түүн шиг” шоунд оролцож буй. Түүнийг “Банк”-ны хэмээн олонд алдаршсан О.Чулуунбат агсны хүү Бөртэнбатын эхнэр гэдгийг цөөнгүй хүн мэдэх болов уу.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*