Дөрөв, тавдугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгоно


УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тогтоол баталсан. Ингэснээр өмнө нь хасагдаад байсан 20 хувийн хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сараас эхлэн олгохоор болжээ.

Өөрөөр хэлбэл, зургадугаар сард хүүхдийн мөнгө олгохдоо дөрөв болон тавдугаар сарынхыг нөхөж өгнө гэсэн үг. Одоо үйлчилж байгаа Өрхийн амжиргааны түвшний судалгааны 580 гэсэн босго оноог 670 болгохоор ажиллаж байгаа. Энэ оны наймдугаар сард ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллах бөгөөд тухайн үед хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар дахин хэлэлцээр хийхээр болсон байна.

Түүнчлэн өрхийн амьжиргааны түвшингийн судалгаанд хамрагдах ёстой. Мөн Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт хүргүүлэх хэрэгтэй.

Хүүхдийн мөнгийг Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдсан хүүхдэд олгож байгаа. Одоогоор энэ судалгаанд 100 мянган хүүхэд хамрагдаагүй байна. Эдгээр өрх өөрсдөө материалаа бүрдүүлээд Өрхийн амжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*